Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

Сэрэлийн цэгээ хаана байдагаа мэдэх үү?


 
 
Бvсгvйчvvдийн дунд явуулсан судалгаанаас vзэхэд эмэгтэй хvний бараг бvх бие сэрлийн цэгээс бvрдсэн мэт. Хамгийн мэдрэмтгий цэг хэлvv гэж ихэнх оролцогчид хариулсан бeгeeд хамгийн доод vнэлгээг хойт сvвт eгчээ. Секс судлаачид эмэгтэй хvний сэрлийн цэгийг тeрeлхийн буюу олдмол гэж ангилдаг. Тeрeлхийн гэдэг нь бvх эмэгтэйчvvдэд адил байдаг цэгvvд, олдмол сэрлийн цэг нь зeвхeн тухайн эмэгтэйн хувьд eдeeгч болсон цэг юм. Хамгийн мэдрэмтгий цэгvvд бол эрэгтэй хvний хувьд гэдэс хэвлийн доод хэсэг, умдаг, бэлгэ эрхтэн ялангуяа толгой нь, хуухнаг, хойт сvвийн орчим, харин эмэгтэй хvний хувьд хэвлий, гуяны дотор тал, eгзeг, бэлгэ эрхтний том уруул, умдаг, ялангуяа хэлvv. Мeн хэл, хурууны eндeг зэрэг нь нилээд мэдрэмтгий байдаг бол, хамгийн сэрэлгvй цэг нь нуруу юм. Эмэгтэй хvний vтрээний дотор “L”, “G” гэдэг онцгой сэрлийн цэгvvд оршдог. “L” цэг vтрээний урд, доод талд ойролцоогоор 1/3-д оршдог, “G” vтрээний хунираанд байрладаг. Хvн эхээс тeрeхдee л сэрлийн цэгvvдтэй байдаг боловч цусан дахь бэлгийн даавар тодорхой хэмжээнд хvрсний дараа eдeeгдeх чадвартай болдог. Сэрлийн цэгvvд eeрчлeгдeх нь бий. Урьд eмнe илрээгvй байсан сэрлийн цэг гарч ирж, маш мэдрэмтгий хуучин цэгvvд мэдрэмжээ алдах зэрэг. Сэрлийн цэгvvд хvний амьдралын турш хэлбэржиж, vvсэж устсаар байдаг гэж эрдэмтэд vздэг боловч энэ нь эмэгтэйчvvдэд илvv хамаатай. Хvний ясны eсeлт 23-24 насанд зогсдог, чухам энэ vед сэрлийн цэгvvд бvрэлдэж, хувь хvний eвeрмeц цэг vvсэх явц дуусдаг. Фрейдийн онолоор хvн бэлгийн хэдэн vе шатыг дамжиж eнгeрдeг.

1. Аман таашаалын vе.
Нялх хvvхэд сvvгээ хeхeж, цадан таашаал авдаг. Энэ vе нэг нас хvртэл vргэлжилдэг.

2. Хойт сvвийн таашаал авах vе.
Хvvхэд хvндээр бие засах vедээ аятайхан мэдрэмж амсаж, таашаал авдаг. Энэ vед “аман таашаал”-ын vvрэг бvдгэрч, унтрах тийшээ хандана, амьдралын туршид энэ хэвээр vргэлжилж ч магадгvй. Хоёрдугаар vе 2-3 насанд vргэлжилнэ.

3. Хvvхэд бэлгэ эрхтнээ сонирхож, харж, хvрч оролдож эхэлнэ, мeн таатай мэдрэмж амсах нь бий. Энэ vе 4-6 насанд vргэлжилнэ.

Дараа нь хэсэг хугацаанд буюу бэлгийн бойжилт эхэлтэл “бэлгэ эрхтний vе” нуугдмал байдалд ордог ч насан туршид хамгийн гол таашаал авах цэг болж хувирдаг. Дээр дурьдсан vеvдийн аль нэгт таашаал авах мэдрэмж зогсонги байдалд орох нь бий, тэгвэл тухайн эр /эм/-ийн бэлгийн ханамж зeвхeн тvvнээ хvсэмжилж, eeр бусад аргаар дур тавьж чадахаа больдог. Жишээ нь хэрэв аман таашаалын vед ингэсэн бол тэр хvн жирийн хурьцлын оронд аман сексийг илvvд vзэж, хэтрvvлж идэх, халуун ногоо, амтлагчтай хурц хоолонд дурлах, тамхи татах, архи уух, их ярих дуртай болох, том хeхтэй хvvхэнд дуртай зэрэг шинж илэрдэг. Гэхдээ энэ бvгд муу зуршил биш, зvгээр л тухайн хvний онцлог. Тэгээд ч нас ахихын хэрээр eeрчлeгдeж болно. Хамгийн гол нь бие биеэ л ойлгож байвал болох нь тэр. Фрейд хойт сvв, ам, бэлгэ эрхтэнг тeрeлх сэрлийн цэгт оруулж тооцдог. Энэ бvхнийг чадварлаг хослуулсан хvн “тeгс секс”-т ойртож очлоо гэсэн vг.

 
 
 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив