Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

 
 
-Хvvшээ энийг хараач ээ.
-Яагаав, ...энд байж болдоггvй юм уу?
-Яасан сонин учрал вэ. Цаадах чинь цуг ирсэн vv?
-Амрахдаа авгайгаа дагуулж явдаг тийм тэнэг эр би биш. Харин чи хэнтэй ирсэн бэ?
-Хvvе яанаа, хэнтэй гэнээ, нуудгайтайгаа ирсэн. Хар юмаа дагуулж ирвэл хэрvvл салахгvй биз. Ёстой гай байгаа, амрах шиг амарна шvv.
-Би ганцаараа ирсэн. Чи ч надад олдохгvй юм шив дээ.
-Яахав аятайхан ярих юм бол би дотроо юм бодож бол ох л юм.
-Аягvй дээ би яав л гэж.
Эр хvнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг биз дээ.
-Ёстой л тийм дээ гэхэд том нvдтэй Пагам хvvхэн час улаанаар будсан уруулаа намжиртайхан хумих нь цээний цэцгэн дээр суусан эрвээхэйн далавч мэт санагдахад Жанчивдорж тvvний ємнєєс нухацтай ширтэв. Пагам худал хэлээгvй байв. Тарган цулцагар євдгєє хавиран хєлийнхєє шагайг хооронд нь нийлvvлэн цаанаа гунигтай хирнээ наанаа баяртай царайлав. Хvvхэн хумсаа оролдон нvдээ анивчин байж "Чи хэзээ ирээ вэ" гэж асуув.
-Єчигдєр
-Юугаар
-Галт тэргээр
-Нээрэн vv?
-Чи тэгээд намайг юугаар ирсэн гэж бодоо вэ?
-Би яаж мэдэхэв дээ
-Мэдэхгvй бол дуугvй л бай.
-Би чамтай ярилтгvй болж дээ.
-Тийм шvv. Чи л мэддэггvй болохоос бусад нь ч мэднэ л дээ. Мань хоёр Сєгнєгєрийн голын хєвєєнд уулын сvvдэр хvvшилж байхад таарчээ. Пагамын нvд дэндvv тунгалаг мэт боловч гунигтай хэвээр байв. Яасан тунгалаг нvдтэй юм бэ гэж бодсон атлаа биеэ эзэмдэх тэвчээр алдарсан Жанчивдорж тvvний шуунаас татан єєр лvvгээ татлаа. Пагам уян зєєлнєєр тvvн рvv тунаран налж, янаглангуй дуу гарган гиншихvйд Жанчивдорж дарс шимэх лугаа озон vнсэв.

Хvvхэн бэлхvvсээ займчин хєдєлгєж Дарь-Эхийн мутар мэт засмал хумс хуруугаар хархvvгийн шилэн хvзvvнээс зvvгдэн цээжээ огшоон тvрэв. Налах модгvй учир хоёул тэврэлдэн єтгєн ногоон дээр унаж ноололдон vнсэлцэж гарлаа. Тєдєлгvй Жанчивдоржийн дээр гарсан Пагам гэнэт ухаан орсон мэт "Хvн харчихна. Энд дэмий юм биш vv" гэхэд цаадах нь "Харвал харж л байг. Амрагчдын аль садарлахыг тэр гэхэв дээ. Эндхийн улс нvцгэн шалдан амрагчдын садарлахыг харсаар байгаад нvднийх нь хор гарчихсан" гэж зоригтой дуугарав. Жанчивдорж хvvхний уруулыг дахин дахин озон vнсэв. Тvvний янагийн халуун хэмээс хэтэрчээ. Залуугийн гар хvvхний банзал доогуур шурган зайчилж дуртай зvгтээ базалж байснаа хэвлий тийш хандав.

Бvсгvй гиншин уухилж "Би тэсэхгvй нь ээ" гэхэд Жанчивдорж ч "Би бас тэсэхээ боллоо” гэж арай чаман гонгинов. Тэгээд мань хоёр хэсэг зуур ухаангvй шахам ноололдоод хэн хэн нь дуу алдан дур тавьцгаалаа. Єтгєн сахлаг ногоон дунд хvvхний цагаан цамц угаагаад дэлгэсэн хувцас мэт тод цайрна. Тод тэмдэг vзэгдэж байхад амрагчид тийшээ зvглэнэ гэж vv. Хэн болохыг тандахыг хvсвэл тэр зvг рvv цонхоор харж зогсоход л хангалттай. Хэнээс ичих юм бэ, хvний ёс юм чинь. Ємдєє шувталж цээжээ задгайлсан эр, эм хоёр ертєнцийн бvх юмыг умартан "Болсон уу", "Ханасан уу" хэмээн асуулцаж бургасан шугуйн навчис тоолон жиргэх болжморын ороог хєдєлгєн нvгэл vйлдэнэ.

Нvгэлдээ жаргана гэгч ч энэ бєлгєє. Ингэх гэж хорвоод тєрж, vvний тєлєє Сєгнєгєрийн амралтын путевка євєрлєсєн юм чинь арга ч vгvй биз. Аргагvй юм аргагvй гэлцдэг. Пагамын нєхрийг Доржготов, Жанчивдоржийн эхнэрийг Наранжав гэнэ. Дєрвvvл сайхан vерхэнэ. Зуслангийн андууд хааяа хундага дарс тулгаж ороо, бусгаа явдлын зах зухаас хvvрнэн vдшийг цэнгэн єнгєреєдєг байв. Сvvлдээ хотын хороололд байдаг гэр орноороо оролцон,хэд хоног уулзаагvй Палам, Наранжав хоёр япон будгаараа нэгнийхээ хацрыгхээлнэ. Тэднийг зvv орох зайгvй найзууд гэнэ. Гэтэл Пагам азаар Жанчивдоржтой учирчээ. Амралтанд таарсан улс єєр юу хийх билээ. Зуны єдрийн уртыг яана.

-Пагам минь чи бид vйлтэй улс юм.
-Юу... Азтай гээч.
-Тэгж хэлж бас болно.
-Муугаар юу гэж хэлэхэв
-Мунаг
-Сайнаар
-Тэнэг
-Чи айж байна уу?
-Vгvй
-Надад эвгvй байна. Яаж Наранжавтай нvvр хагардаг юм билээ. Танай Наранжав эвгvй хvvхэн шvv.
-Нvvр хагарч цєхєх юу байх вэ. Намайг цаадах чинь цагтаа гэртээ ирээд цагтаа ажилдаа яваад бай гэсэн. Би яг vгээр нь байдаг. Харин Наранжав намайг шалгах гээд энд хvрээд ирж мэдэх юм шvv. Тэр намайг заавал шалгана.
-Айхтар хvvхнvvд тэгнэ л дээ. Харин манай Доржготов бол тэгэхгvй. Цаадах чинь манийгаа хардаж сэрдэхийг ч мэдэхгvй бодь амьтан байгаа юм. Тэгээд л би иймэрхvv маягаар жаргалаа эдэлж сууна. Зуурдын жаргал vvрдийнхээс амттай байдаг юм. Ёстой гоё. Пагам ингэж хэлээд сэтгэл нь ханасан байдалтай салтаа саамаа дэлгээд зvлгэн дээр суупаа. Гурав хоногийн дараа Наранжав хvvхэн нєхрєє эргэхээр ирэхэд Пагам амдан уулзаж "Манай муухай хар юм сураг алга" хэмээн гомдоллоход цаадах нь "Найз минь чи амралтын газар хагсардаг муу л байна даа" хэмээн аальгvйтэн нударчээ. Наранжав єнжин хоноод явахдаа нєхєртєє хандаж "Чамайг ёстой номхон тэмээ шиг томоотой амьтан байна гэж Пагам гайхаж байна. Овоо доо, миний євгєн" хэмээн нvгэл хурсан нvдийг нь vнссэн гэдэг.

 
 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив