(Үргэлжлэл)
бvдэг ногоон өнгийн пансан хөшигний завсараар тусах туниа муутай нарны туяа Номингийн нvцгэн зоо нурууг гижигдэн, нэг л ер бусын халуун амьсгал vлээхvйд сая сэрэв. Тэрээр хэдэнтэй хоолой засан Мөнхжинг нударч:
- Хөөе сэр сэрээчээ аль эрт өглөө болчихсон байхад хоёулаа босох уу хэмээн эрхлэнгvй өгvvлээд: хэсэг амьсгаа даран тvvний юу гэж хэлэхийг чагнан хэвтлээ. Шөнөжин эдэлсэн жаргалдаа ядарсан тэрээр нvд нээнэ гэхээс залхуутай санагдан арай гэж өрөөсөн нvдээрээ Номинг ширтэн хошуу дэвсэн байж:
- Миний найз хоёулаа дахиад жаахан унтаж болохгvй гэжvv. Найз нь ядраад байнаа. За за хэрэв чамайг хvсвэл босохоос гэж дурамжхан өгvvлээд эргэн харж Номингийн эргэлдсэн хар нvдэн дээр зөөлөн vнсээд чи гомдоогvй биз өнгөрсөн шөнө чи бид хоёрын анхны шөнө байсан тул найз нь чамдаа аль болох сайхан сэтгэгдэл төрvvлэхийг хичээсэн шvv хэмээн хэн нэгэн тvvнийг vгийг сонсчих вий гэсэн янзтай шивнэн хэлэв. Энэ хорвоо ертөнцийн бvх юм худал хуурмаг хар бараан байдаггvй юм байна. Над шиг хэнд ч хэрэггvй болсон амьтаныг хайрлаж тусалж дэмждэг хvн бас байна аа. Эсвэл би анхнаасаа амьдралыг шал өөр өнцгөөс хараад байсан юм болов уу? Чиний энэ хайр хэзээ ч бөхөшгvй энэ хэвээрээ байвал сайн сан. Над шиг ариун биеэ хэн нэгэн гудамжны архичин юмнуудад эргэн нөхөгдөхөөргvй бузарлуулчихсан энэ биеийг хайрлаж байдаг. Чи vнэхээр тийм сэтгэл сайтай нэгэн юм уу? Ингэхэд чи миний яриаг сонсож байна уу? Мөөгий гэж дуудан эргэн хартал Номингийн яриаг сонсох нь бvv хэл гvн нойронд автсан хvн vнэгчилэн унтаж байлаа. Тэрээр дуугаа хураан энэ хvн надад бие сэтгэлээ бvгдийг өгсөн болохоор бидэнд ярилцах боломж олдох биз гэсэн зурвасхан бодолд автан Мөнхжингийн цээжинд наалдан унтахаар нvдээ анилаа. Хаалга хэдэнтэй пижгэнтэл тогшин цангинсан нарийн хоолойгоор:
- Залуусаа гарах болсон байна, цэвэрлэгээ хийх гэсэн юм өрөөгөө сулал гэсэн vйлчлэгч бvсгvйн дуугаар зочин сэрж цаг хартал vдийн 12 цаг болж байлаа. Хоёул за гэсэн ганцхан vгээр хариу хийгээд яаран хувцаслаж ямар их унтаа вэ Мөөгий чи намайг өөрийн гараар ээжид хvргэж өгнө биз.
- Мэдээж өөрөө гуйж авч гарчихаад буцааж хvлээлгэж өгөхгvй юм бол би Долгор эгчид толгойгvй л гэсэн vг. Чи минь юунд санаа зовсон юм вэ? Харин өчигдөрийн миний чамд өгсөн болгон чамайг дахин эрч хvчтэй амьдрах жаахан ч гэсэн итгэл өгсөн байх гэдэгт найдаж байна. За за хөдлөх vv хө гэсээр Номинг хөтлөн гарлаа. Өдөр хоног өнгөрөх тусам Номингийн сэдэрсэн сэтгэл бага багаар нимгэрч тасарсан зай төлжин нөхөгдөн эдгэрсээр Мөнхжингийн хайр халамжинд умбасан нэгэн хөл нь гадар хvрэхгvй дэгж дэрвэсээр явдаг боллоо. Охиноо ийнхvv өөрчлөгдөн буйг харсан Долгорын сэтгэл хvртэл тогтуун. Анх нэгдvгээр ангид орох жилээ хөл хөөр болж шөнөжин цурам хийлгvй хонон, өглөө аав ах хоёрыгоо дагуулан хөл мэдэн сургууль руу гvйж байсан тэр vеийн нэгэн адил маргааш оютан болох анхны өдөр гэхээс сэтгэл хөдлөн өнжлөө. Өглөө эртлэн босож ээжтэйгээ өдөржин явж авсан шинэ өмд цамцаа өмсөж:
- Ээжээ би гоё байна уу? Ингээд таны бяцхан охин том оюутан бvсгvй болчихлоо. Том сургуулийн том хvнд юу гэж захимаар байна даа.
- Эвий миний муу бяцхан гозгор бор охин ээждээ бол нялхаараа юм шvv дээ. Алив охиноо ганц vнэрлэе. За тэгээд олонтой эвтэй их эрдэм сурдаг юм шvv. Ээж охин хоёрын ирээдvй зөвхөн чиний гарт гэдгийг санаж яваарай цайгаа уучихаад явахгvй бол хоцрох вий. Хичээлийн нээлтэн дээр чинь ээж нь очих хэрэг байна уу? За дөнгөж сая охин чинь том болсоноо дурсаад байхад ямар нэгдvгээр ангид орох гэж байгаа мангар бацаан биш. Тэглээ ч төгсөж байгаа оютан биш яалаа гэж таныг дагуулж явах вэ Харин орой ирэхэд миний дуртай борцтой цайг чаначихсан байгаарай гэсээр гарч одлоо. Номинг цоо шинэ орчин, цоо шинэ гэрэл гэгээ угтсанд өмнөх зовлонгоо бага багаар мартагнаж байв. Намрын шаралсан навчис бөөн бөөнөөр хөл дор хуйларч гишгэхэд шажигнан дуугарах нь чамин хэрнээ уйтгартай хөгжимийн эгшиглэн мэт сэтгэлд хоногшин буусаар. Тэр нэгэн жаргалтай агаад олон зvйл бодогдуулсан сонин шөнөөс хойш сексыг жигших бус харин бvр хvсэмжлэх болсоноо гайхаад, гайгаад олсонгvй.Номин өдөржин 4 парын хичээлд нухлуулж сая суларсанд, ингэхэд би чинь ойрд Мөнхжинтэйгөө уулзаагvй юм байна. Хичээл ном нь дажгvй л байдаг байгаадаа гэсэн бодол өвөрлөн замыг нь тосон уулзахаар явлаа. Мөнхжингийн ангийх нь гадаа зогсож байтал урт цагаан цув өмссөн хар нvдний шилтэй нэлээд ахимаг насны залуу өөрийг нь их л танимхайран
- Таньдаг бvсгvй юу даа Чи ч ахыгаа мартаагvй л баймаарсан гэсээр нvдний шилээ автал, Золоо мэл гайхсан байдалтай нvдээ бvлтийлгэн нэг их том харсанаа:
- Өө ямар сонин хvн бэ? Нээрээ уулзаагvй удсан байна шvv. За тэгээд таны ажил төрөл сайн биз дээ. Хэл чимээ өгөөгvй алга болсонд уучлаарай. Би яаж ч болохгvй хэцvvхэн асуудалд орчихоод ажлаа хаяхаас аргагvйд хvрсэн юм. Гэхдээ та шинэ зөөгчтэй болсон л биз дээ.
- Мэдээж яаж хоосон орон тоо байлгаад байхав. Нэг хvн авсан л даа. Ингэхэд хичээл ном чинь бага бол манайд ажиллахгvй юм уу? Ах нь хэзээч ирсэн хvлээж авна. Харин ажил алдагдуулж хэл чимээгvй явсаныхаа хариуг тэгж байгаад ахдаа барина биз. За баяртай гээд нэрийн хуудас болох жижиг дөрвөлжин цаас атгуулж цаанаас цахиртан дуудах нэгэн залууг чиглэн алхав. Тэр залуугийн дуу нэг л танил мэт санагдаж дотор нь арзайгаад явчихав. Номинд хуучин ажиллаж байсан баарныхаа эзны хэлсэн vгийг юман чинээ бодоогvй хэрнээ гараа даллан Цогоо, Цогоо хөөе гэж хашигчих тэр залуугийн дуу л сэтгэлд нь нэг л зэвvvн сонсогдож байлаа. Номин бvтэн өдөржин бодоод олсонгvй. Тvvний энэ ямар нэгэн юманд санаа зовж бодлогширсон байдал Мөнхжинд хачирхалтай санагдаж байсан ч өөрөө уулзалгvй нэлээд хэд хоног алга болсондоо бантсан тэрээр асууж зvрхлэсэнгvй. Оройжин шиврэн орох бороонд шимтэн баахан гадуур алхаж, нэвт норчихсон хоёр юм сая гэрийнхээ гадаа ирэв.
- Номко найз нь ингээд явах уу даа. Маргааш хичээл гайгvй бол би танай сургууль дээгvvр очиж чамайг авах уу? Өнөөдөр чи бид хоёрыг явган зугаал гэсэн юм шиг ямар гоё бороо орж байна аа. Чи надад нэг зvйлийг ярьсангvй. Найзыгаа ирсэнгvй гэж жаахан гоморхоод байгаа юмуу даа. Хэдийгээр уулзах гэж хичээсэн боловч vнэхээр амжсангvй. За за бороонд бvр норчихсон байна ингэж байгаад өвдвөл яана ор доо гээд духан дээр нь зөөлөн vнсээд эргэв. Номинд өдрийн таарсан залуугийн дуу сонсогдож хэн нэгэн хажууд нь юм ярьж байгааг огтхон ч анзааралгvй мэлэр ч байсанаа гэнэт гvн нойрноос сэрсэн аятай -Өө за баяртай маргааш уулзах уу тэгээд гэсээр гvйн орлоо. Тэрээр гэртээ орон
- Өнөөдөр бороотой сайхан өдөр байна та гэртээ ганцаараа уйдав уу? Хичээл тарсаны дараа Мөнхжин бид хоёр жаал гадуур алхаад та ч охиныгоо бороонд дуртайг андахгvй мэднэ дээ. -Тэгээд цаадах чинь чамайг хvргэж өгсөнгvй юу ?
- Мэдээж хvргэж өгөлгvй яахав
- Тэгээд тэр чинь орж ирдэггvй яадаг хvvхэд вэ хөөрхөн орж гараад гvйгээд байсан байж. Миний охинд овоо дэм болох хvvхэд шиг санагдах юм. Сайн хvнийг гомдоов зай
- Мөөгий маргааш шалгалттай учир яараад явчихсан юм. Дараа заавал оруулаад гаргаж байхаас. Та ямар хоол хийсэн бэ? Охин нь хоолоо идчихээд хэсэг хичээл хийж суухаас гээд босов. Номин хичээл хийхээр суусан болов ч өдрийн таарсан хvний дуу чихэнд нь соногдоод салахгvй байсанд дэвтэр номоо хумин ээжийнхээ араар орон хэвтэв. Хэсэг зvvрмэглэж байсан Долгор сэрж охиноо өвөртөө ороод ирсэнд ихэд гайхан
- Өө миний vр хичээлээ хийгээд дуусчисан уу? Ийм том болсон хvvхэн чинь яаж зөнөг залгаж байгаа юм бэ? Яагаад өвөрт ороод ирэв гэж асуусанд
- Ээж ээ өнөөдөр би хуучин ажиллаж байсан газрынхаа эзэнтэй таараад намайг яагаад ор сураггvй алга болсон гээд
- Тэгээд миний vрийг яасан гэж, загнаж айлгасан юм биш биз.
- Yгvй л дээ. Харин тvvнийг дуудаад хамт явсан хvний дуу нь одоо хэр бодогдоод салахгvй юм. Нэг л танил юм шиг санагдаад тэгсэн хэрнээ аймаар зэвvvн аймшигтай сонсогдоод байх юм.
- За за юу дэмий юмаар санаагаа зовоодог юм. Өглөө эрт хичээлтэй байж хурай, хурай гэж Долгор охиноо хөхөөрөө даллаад тэврэн хэвтлээ. Номин тvгшvvртэй атлаа тас харанхуй гудамжаар ганцаараа алхаад байгаагаа мэдсэн хэрнээ яагаад ямар учиртай хаа хvрэх гэж яваагаа ойлгосонгvй. Атгахан бор зvрх нь амаараа гарах шахам хурдан цохилж явтал чихран дуугарах хvнд хөлийн чимээ улам бvр ойртсоор Номингийн мөрөн дээр дараад авлаа. Айсандаа тэрээр өмнөх мөрөө харахгvй хаа гишгиж яваагаа ч мэдэхгvй ургаш тэмvvлэн зугтаах тvvнийг ганцхан хоёр талаас нь дvvрэн амыг нь таглан хажуугийн жалга уруудан орлоо. Тэдний нэг нь цахиртсан муухай дуугаар “Шинэ юм болгон амттай агаад сайхан байдаг шvv дээ. Энэ бие vv” гэж хvvрнэн эхvvн vнэр ханхлуулан цээжийг нь дараад авсанд нөгөө залуу нь хэлгvй мэт толгой дохин тvvний заавараар хөдлөх мэт хоёр гарыг зөрvvлэн дараад өмхий vнэртсэн хошуугаар vнгэн ноцов. Богино банзалын хормойг шуун нимгэн дотоожийг зад татан хаяад гадас шиг хатуу зvйлээр хэдэнтэй доороос нь бvлэн хатгаж гарлаа. Хоёр залуугийн доороос хичнээн ноцон чадлаараа тийчилсэн ч тэдний гараас мултарч чадахгvй болсон нь тодорхой байв. Аргаа барсан тэрээр ээжийгээ дуудан аврал эрэн хашгирах гэсэн болов ч хvчлээд хvчлээд дийлсэнгvй битvv боосон скочинд баригдаж байгааг мэдсэн ч хичээсээр бvх хvчээ шавхан дахин нэг аврал эрэн дуудав. Номин ээж, ээж, ээжээ гэж хэдэнтэй сарвалзан хашгирсанд Долгор охиноо угзран байж арай гэж сэрээв. Номингийн хvйтэн хар хөлс нь байдагаараа цувчихсан дагжин чичирч байлаа. Эвий миний муу гозгор бор охин юунд хар дарсан юм бэ? Алив ээж нь босоод нэг сан тавиад өгье. Битгий элдэв юм бодож санаа сэтгэлээ хямраагаад бай. Хичээл ном, найз нөхөд,хайртай хvнээ бодоод явбал илvv дутуу дэмий юм толгойд чинь эргэлдээд байхгvй байхсан.
– Ээжээ зуны болсон явдалыг давтаж зvvдлээд. Тэр хvний дууны өнгө өнөөдөржингөө миний санаанаас гарахгvй байсан хvний дуутай яг адилхан байсан. Та ойлгож байна уу арай…
- Yгvй байлгvй дээ. Яалаа гэж захирал чинь тийм юм хийж байх вэ?
- Яг мөн байсан, тэр хvний дуу яг мөн байсан, даан ч миний санаанаас огтхон ч гарахгvй өнөөдөржингөө намайг зовоосон юм. Миний амьдралыг vнс нурам болгох шахсан хvн өнөөдөр инээгээд явж байна шvv дээ. Тvvний ард хэн нэгэн vvрэг өгөх болгосоныг би одоо л ойлголоо. Тэр ямар нэгэн байдлаар хийсэн хэргийнхээ vйлийг эдлэнэ гэдгийг амлаж байна хэмээн шөнөжин шахам уйлсаар vvр цайлгав.
Номин бармен залууг хариу хэлэхийг хvлээсэн ч vгvй шууд арын өрөөг чиглэн алхах гэтэл өөдөөс нь юун чимээ шуугиан болов гэсэн шинжтэй “Фанда” баарны эзэн болох Зоригт их л янз муутайхан гарч ирэв. Номин яг энэ мөчийг хvлээж байсан шинжтэй тvvн рvv жигтэй сонин харц чулуудаад сайн байна уу гэж vгээр илэрхийлэхийг хvссэнгvй бололтой дутуу толгой дохин их л цоглог хөгжилтэй дуугаар ангийхандаа хандан: - Найзуудаа дуртай газраа сонгоод сууцгааж бай. Халаасандахаа мэдэж захиалгаа өгнө биз. Би энэ хvнтэй маш тvргэн хоёр vг солиод орхъё гэсээр арын өрөөнөөс гарч ирсэн жижигхэн шөвгөр шар залууг чиглэн захын ширээг сонгон тухлан суулаа. - Удаан уулзсангvй шvv. Өнөөдөр олон газар шинэ жил тэмдэглэж байгаа бололтой. Төвөөр байдаг баар зоогийн газрууд бvгд суудалгvй болчихож. Ажлыг чинь хаяад явсанд уучлаарай хvндэтгэх шалтгаан байсан гэдэгт итгэнэ биз, тэр тусмаа та. Дvv нь нэг их хvндрэл учруулахгvй сууж байгаад гараад явчихна. Vгvй тийм биш юм байна. Таниас нэг зvйл аминчлан гуйхаар ирсэн шvv дээ. Намайг ажилд минь буцааж авахгvй юу? Би одоо хичээнээ. Жижиг сажиг асуудал байтугай тэнгэр нурж ирээд намайг тамд авиачиж байсан ч ажлаа таслахгvй гээд амалчихаж болно биз дээ гэх Номингийн яриаг сонсож суусан тэрээр дотроо эмээж байсан ч - Энэ муу тэнэг охин яав л гэж дотроо сэмхэн бодоод - Хvндхэн хvсэлт ч гэлээ чиний ирээдvйг, мөн хvслийг тань харгалзаж vзээд бодолцож болох л юм. Гэвч чиний зав зай хэр байгаа юм бэ дээ. Хичээлтэй, шалгалттай гэсэн шалтгаанаар ажил тасдаад байж болохгvй гэдгээ мэдэж байгаа биз дээ. -Та юу ярина вэ. Хичээл ном шалгалт шvvлэг vдээс хойш, шөнө дунд явагддаггvй л байхгvй юу. Шөнийн ажилтай хvн өдөр нь хичээлд сууна гэдэг бас чиг хэцvv асуудал биш гэж vv. За яахав харж л байя чиний бие л ойр ойрхон хямрах байхдаа. Шинэ оны мэнд хvргэе. Он гараад шалгалтаа нэг мөр дууссаны дараа ирээрэй, сайхан баярлаарай гэсээр босоод явчихав. Номин уурсан танайд ажиллаж байгаад чиний муу бууны нохой архичин хар юмыг чинь заавал олно доо, заавал гэж өөрөө өөртөө хэдэнтэй амлаад бослоо. Номин ангийнхантайгаа тэр газрыг ёстой л нураах шахам бvжиглэж байгаад шөнийн 04 цагт гарцгаав. Номинд оюутаны шинэ жил сvртэй сайхан болсон ч Мөнхжинг алдаж Зоригоог өмнөө сөгдvvлэхээр өөрийг нь өчнөөн доромжилсон хvмvvсийн vvрэнд орох болсондоо харамсах сэтгэл төрж байлаа. Сvvлийн хоёр шалгалтаа амжилттай өгсөн тэрээр эл байдлаараа далимдуулан ээждээ ажилд орохоор болсоноо дуулгахаар шийдэж гараад ирэхийн хооронд нь хэдэн бууз чимхэн жижигхэн ширээ засаж ээж яаж хvлээж авах бол гэсэн янзтай сэтгэл догдлон, дэнслэн суулаа. Долгор их л даарсан бололтой гаднаас орж ирсэнээ - Өө миний охин яасан сайхан дулаахан суух юм бэ? Гадаа ч овоо хvйтэн байнаа. Миний vр чинь юу болоод сайхан хоол унд хийчихсэн байх юм бэ дээ.За тэгээд өнөөдрийнхөө шалгатыг хэд өгөв дөө. Охин нь 98 өгсөн. Арай л 100 авч чадсангvй. Гэвч бvх шалгалт онц гэсэн vг л дээ. Ээжээ охин чинь таньтай нэг зvйл зөвлөх гэсэн юм. Одоо энэ хагас жил дуусаа л бол ирэх жилийнхээ төлбөрийг нэхэх болоод байдаг. Би хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэсэн юм зөвшөөрнө биз дээ. Долгор хэсэг чимээгvй болж урдаа байгаа аягатай цайнаас хvчтэй сорон уух зуураа за байз, дэмий гээд хэлчихвэл урьд өмнө болсон айхтар зvйл нь сэдэрчих болов уу яах бол хэмээн эргэцvvлэн суусанаа Номингийн - Ээж та бас яагаад дуугаа хураачихсан бэ дургvй байгаа бол тvvнийгээ хэлж л орхихгvй гэж уурлангvй дуугаар өгvvлхэд сая нэг юм сэхээ авсан бололтой толгойгоо өндийлгөн охиноо өөр лvvгээ татан духан дээр нь зөөлөн vнсэнгээ - Vгvй дээ яалаа гэж мэдлэг боловсрол олж авахын тулд сурах хэрэгтэй. Сурахын тулд мөнгө хэрэгтэйгээс хойш миний охины ингэж их махруун зvтгэх ч аргагvй хvн шvv дээ. Нэг их шөнө дөл болгоод байх ажил биш болж ор доо гэж хэлэх ээжийнхээ зөвшөөрлийг авсандаа сэтгэл хангалуун байсан ч охиноо юу сэтгэж явааг ижий минь мэдэхгvй шvv дээ гэхээс цээжнээс нь нэг юм өмлөөд аваад явах шиг болж хоёр нvднийх нь угаар арган нулимс хурж байгаа. Тэрээр эл байдлаа нэлээд нуун байж. - Ээжээ охин нь vдээс өмнө хичээлтэй болохоор яах ч аргагvй орой vдэш л ажиллах болоод байна. Харин та бvv санаа зов. Би хэзээ ч шөнө дөлөөр ганцаараа алхахгvй гэдгээ амлаж байна. Өнгөрөөд явчихсан vvл буцаж ирдэггvй шvv дээ. Би дахин өөрийгөө бас таныг зовоохгvй гэж ээждээ эрхлэн хацараа өгөх тvvний ярихыг сонсож суусан Долгор санаа алдан байж охиноо vнслээ. - Номио… ингэхэд ойрд яагаад Мөнхжин манайхаар vзэгдэхгvй байгаа юм бэ? ээж нь сураг тавиад л байдаг орж ирэх нь битгий хэл vvднээс буцаж байгаа юм хvртэл мэдэгдсэнгvй. -Өө тийм би таньд хэлэх гэж байгаад мартаж орхиж. Цаадах чинь гадаадад суралцах болсон гэсэн. Намайг шинэ жил тэмдэглэдэг орой над дээр ирээд маргааш нисэх боллоо гэж дуулгаж байгаа юм даа. Эртхэн хэлж болох л байсан. Гэтэл заавал цагийг нь тулгаад байхдаа яахав дээ. Би уурандаа нэлээд гомдонгvй явуулчихсан тэр өдийд нисээ биз. Мэдээж юу гээд л юу ч vгvй хоосон тэнэгхэн бvсгvйгээс болж ирээдvйн амьдралаа алдахыг хvсэх билээ. Бараг тэр хvний замаа хөөгөөд явсан нь зөв чиз дээ. - Тэгээд хvv минь тэр чинь сурч дуусаад ирнэ биз дээ. Миний охин тэр болтол хvлээж л байна биз. Ямар бvр мөсөн явах гэж байгаа, би чам дээр иргэж ирэхгvй шvv гэж хэлсэн биш. Тэр хvv ч миний охинд хайртай сайн хvv шиг ээжид нь vнэлэгдсэн шvv. Vгvй дээ ээж минь та битгий өөрийнхөө амьдарч байсан залуу vе шигээ санал даа. Одоо чинь цаг өөр болсон vе гадагшаа сурахаар хөөцөлдөж байсан хэрнээ надад огтхон ч дуулгалгvйгээр явах өдрийнхөө урьд өдөр ирчихээд би явлаа чи өнөөдөр надтай хамт байгаа ч гэх жишээтэй. Ямар санаа агуулж ирсэн юм билээ. Цагаан цайлган байсан бол юу гээд л явах тухайгаа хэлэхгvй нуугаад явах вэ дээ. Гадны орны гоё сургуульд хөөрхөн охидтой суралцаж байхад над мэтийн бvсгvйг яалаа гэж санах вэ дээ. Ээж минь хоёулаа тvvний төлөө цэц булаалдаад байж юу хийх вэ? Ирэх цагийг нь л хvлээгээд сууж байя. Долгор охиныхоо яриаг хичнээн ухаж бодож ойлгох гээд чадсангvйд дэмий л сvvрш алдан унтахаар хэвтэв. Номин шалгалт дууссан тул өглөө эртлэн босож хэд дахин хувцас сольж өмссөн боловч сэтгэлд нийцэх нэгээхэн ч хувцас гарч ирсэнгvйд жаахан бухимдаж байсанаа. Би ингэхэд заавал тэр муу арчаагvй арга хэрэглэн хvсэл сонирхолоо хангадаг амьтанд сайхан харагдах хэрэгтэй гэж vv гэсэн бодолдоо хөтлөгдөн гартаа таарсан цамц өмдөө шvvрэн авч өмсөөд - Ээжээ би өнөө ажилд орох газрынхаа хvнтэй уулзахаар явлаа. Энэ өдрөөс эхлэн та бид хоёрын эрин зуун эхлэнэ дээ гэсээр гарч одов. Номин автобусанд орж явах замдаа тэр аймшигт энэрэл хайр, хvний мөс гэх мэт өчvvхэн ч байхгvй аймшигт газар луу яагаад өөрөө явж орох болсоноо гайхан бяцхан айдас төрж байлаа. Гаднаас яваад ортол боломжийн гайгvй нуруу туруу болсон бvсгvй текний ард сууж байсанаа өндийн - Өдрийн мэнд та юу захиалах вэ гэсээр босоод ирэв. Номин тvvнийг хөлнөөс нь толгой хvртэл ажиглан нvдний булангаар ширтэнгээ - Эвий энэ амьтан бас л хөгийн амьтны өвөрт орсон л байх даа гэсэн юм бодож. Vгvй ээ намайг бодвол боловсон доромжлуулсан биз өөртөө хэлээд - Би танай захиралтай уулзах гэсэн юм гэтэл -Захирал уу тэр тvр гарсан та сууж байхгvй юу нэг их удахгvй гэсэн одоо ороод ирнэ биз дээ гэж ярих замдаа Номинд ус аягалан өглөө. Номинд тvvний зэвvvн муухай царайг яаж харна даа гэхээс илvvтэй - Чамаас хариугаа заавал авах болно гэсэн vзэн ядалтаар бодон сууж байтал гаднаас хаалга дуугаран хоёр хvн хvvрнэлдэн орж ирэх чимээ сонсогдов. Гэнэт зvvдлэж байгаа мэт санагдан өнөө хар дарсан зvvдэнд орж ирдэг аймшигт цахиртсан хоолой эхvvн vнэр ханхлах шиг болж дотор нь арзагнан хорсолтойгоор өндийн харлаа.

1 сэтгэгдэл:
huuee yaagaad urgeljlel n bhgui bn aaaa aimar goe unshij bsan chine bhgui bhiin hezee tavih yum be hurdan bval sain bn aaa
yasan bol geed bodood sanaanaas garahgui shdee