Зүүнтэйх уулын оройноос нар аажимхан урган гарч, хөдөө талын дууч шувууд хоолой мэдэн жиргэн хээрийн тунгалаг агаар сэвэлзсэн хорвоогийн нэг өдөр эхэллээ. Гадаа үхэр малын дуу сонсогдож, эмэгтэйчүүдийн сүү саальны цаг эхэлж хувин савны тачигнах чимээ хаа, хөж гэсэн дуутай хоршино. Хяруу буусан энэ л намрын өглөөг Батмөнх хэдэн жилийн турш хоног тоолон хүлээжээ. Духанд нь он цагийн уртыг элээсний тэмдэг болсон гүн үрчлээ тогтож, тарчигхан жижиг үсэнд нь насны хяруу унан, нуруу нь үл ялиг бөгтийж, хөл нь бага зэрэг дугуйрсан тэрээр хонио бэлчээж явахдаа алсын уул руу саравчлан нүдээ чилээж, сэтгэл нь гэгэлзэхдээ зүрх нь хурдан хурдан цохилж байв. Хүний сайхныг сэтгэлээр нь хэмжихийг эрхэмд үзсээр өнөөдрийг хүрсэн түүний нүдэнд залуу насных нь цог жавхлан одоо ч хэвээрээ байгаа нь илхнээ харагдах аж. Өглөөний цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж хонио бэлчээн нөмгөн алхах түүний бодолд залуу насных нь бадрангуй он жилүүд харагдаж байлаа.
Хорин хэдхэн настай цэл залуухан, гал цогтой үеийнх нь нандин дурсамж болох хээнцэр нэгэн бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурлаж өөрөөсөө ч илүү хайрлаж омголон явсандаа Батмөнх хэзээ ч харамсаж байсангүй. Тэр үед Батмөнхийн сэтгэлийг эрхгүй татсан Сараа хэмээх бүсгүйн хойноос олон олон залуучууд унан тусан гүйдэг байв. Ээжээсээ өөр эмэгтэй хүнийг хэзээ ч ингэж хайрлаж байгаагүй түүнд сэтгэлийнх нь чандад бадамлан ассан тэрхүү хайрын мэдрэмж хэмжээлшгүй их аз жаргалыг бэлэглэж байлаа. Ажлаа тарав уу, үгүй юу л сэтгэлдээ яаран байж нисэхээс наахнуур хүн Сараа дээрээ очно. Уулзах үедээ хэлэхээр зэхэж, шөнөжин шахуу амандаа давтан байж очдог уран цэцэн, хайр бялхсан үгсүүд нь түүнтэйгээ уулзав уу үгүй юу ор мөргүй мартагдаж, хэл нь ээдрэн сандрах аж. Тэгсэн атлаа түүнээсээ алхам ч холдож чадахгүй сэтгэл нь хорогдон дуугүй л ширтэн зогсоход нь Сараа энхрийлэл халамжаар бялхсан дахин давтагдамгүй хөөрхөн инээдээрээ шагнаад алхан оддог байлаа. Сараад сэтгэлээ илчилж, өдөр шөнөгүй үүдийг нь сахиж суусаар нэг л мэдэхэд Батмөнх түүнтэйгээ дотносож олон эрчүүдийн зүрхийг шархлуулжээ. Батмөнх өдрийн туршид шахуу Сараагийнхаа гараас хөтлөн хотоор зугаалж дахин хэзээ ч салахгүй юм шиг санаж явахдаа үүнээс илүү аз жаргал энэ ертөнцөд байхгүй хэмээн өөртөө байгаа бүхнээрээ мөрийцөхөд ч бэлэн байлаа. Гэвч түүний гэгээн мөрөөдлөөр дүүрэн хайр сэтгэлийн зам дардан байсангүй. Сараагийн аав ээж, хамаатан садан нь Батмөнхийг хөрөнгө бэлгүйгээр нь гадуурхан үргэлж ад шоо үздэг авч хайраар жигүүрлэсэн хосуудыг тийм ч амар салгаж чадахгүй байв. Сараагийн хувьд хорин хэдхэн настай, хүсэл хясал хоёроор дүүрэн амьдралын босгыг дөнгөж алхаад байгаа бөгөөд түүний толгойд юу ч боллоо гэсэн Батмөнхөөсөө салахгүй гэсэн бодол л хөврөнө. Эцэг эх нь “Тэр нэг өлмөн зөлмөн амьтантайгаа хүзүү сээрээ холбож яваад жирэмсэн болов. Тэгвэл хүүхдийг чинь ямар ч яриа байхгүй авахуулна гэж мэдээрэй. Чиний ингэж явах нас чинь болоогүй, тэгээд ч ямар ч хөрөнгөгүй амиа яая гэсэн хүнтэй хамт амьдравал чи л зовно” хэмээн түүнийг үргэлж зандрах аргадах хоёрыг хослуулан үглэх аж.
Бусад хүмүүс хичнээн дарамт үзүүлж байлаа ч хайрынхаа төлөө бат тэмцэн зогсохоор шийдсэн Сараагийн санаа бодол, сэтгэл зүрхийг эцэг эх нь яаж ч хичээгээд тийм ч амар өөрчилж чадахгүй гэдгээ мэдэрч яах учраа олохгүй хэсэг тээнэгэлзэн байснаа ондоо бэлтэй хүнтэй хүчлэн байж сүй тавиулжээ. Хорвоогийн чимэг болон нахиалсан ч хараахан дэлбээлээгүй байсан тэдний хайрын ариун нандин үндсийг эцэг эх нь таслахаар улайран дайрч байгаад Сараа туйлын ихээр гомдож Батмөнхтэйгээ хамт хашаа ч хамаагүй оргон зайлж, зөвхөн түүнийхээ л хайрын илчинд итгэлээ түшин жаргаж, хайр бялхсан харцных нь халуунд сэтгэлээ дулаацуулан амьдрах тэр замыг сонгохыг хүсэх авч төрөлх орон гэр ах дүү, найз нөхдөөсөө холбоогоо тасална гэхээр нэг л зориглож өгөхгүй байлаа.
Батмөнхийн хувьд Сараатайгаа хамтдаа эндээс өөр газар очиж амьдаръя хэмээн хичээнгүйлэн гуйх авч зөвшөөрүүлж чадаагүй бөгөөд бас Сараагаа ч гэсэн бусад дотны хүмүүсээс нь хөндийрүүлж сэтгэлийг нь шаналгах вий гэхээс үнэхээр их айж байлаа.
Амьдралаа холбоод, хөөрхөн жаахан хүүхэдтэй болох тухай ярилцаж, хичнээн цагаар ч хамаагүй мөрөө түшилцэн налаад мөрөөдлийн ертөнцөд хөлбөрөн умбадаг байсан тэр жаргалтай мөчүүд энэ мөчөөс эхлэн хайр сэтгэлээ хэрхэн хамгаалж үлдэх вэ гэсэн шаналсан бодлоор солигджээ. Сараа Батмөнхөд өөр залуутай сүй тавьчихсан гэдгээ зүрхэлж хэлж чадахгүй л байлаа. Ийнхүү яах ч учраа олохгүй өдөр хоногууд урсан өнгөрсөөр тэд хоорондоо ч тэр болгон уулзаж чадахгүй тусгаарлагдаж, ингэх тусам Батмөнх өөрийгөө амандаа орсон муу үг бүхнээрээ зүхэн галзуурах шахна.
Гэтэл тун удалгүй нэг өдөр Сараа Батмөнхтэй уулзан өдөржин хамт байж цаанаа л нэг хүйтэн хөндий байсаар орой болж салах боллоо. Батмөнх юу болсон тухай асуух гэж бодсоор Сарааг явах гэхэд “Чиний бие чинь муу байна уу, ямар нэг юм болоо юу?” гэж асуув. Сараа:
-Хоёулаа дахиад уулзаж байхаа болъё оо.
-Яагаад, чи чинь гэнэт…
-Тийм ээ, одоо уулзаж байхаа болъё, би өөр хүнтэй сууж байгаа, тэгээд ч…
-Эцэг эх чинь шаардаа юу, би очиж чамд үнэн сэтгэлээсээ хайртайгаа хэлж ойлгуулна аа, тэгээд чамтай амьдрахыг зөвшөөрөөч гэж гуйна.
-Тэгээд хэрэггүй ээ.
-Яагаад
-Би хүүхэдтэй болсон. Надтай сууж байгаа хүн эцэг нь. Одоо надаас өөр юу ч битгий асуугаарай гуйя. Чамд өөр сайхан бүсгүйчүүд олдоно шүү дээ. Одоо баяртай, үүрд баяртай.
Ингэж хэлээд Сараа хурдан гэгч нь алхалж харанхуйд замхрах мэт уусан алга боллоо.
…Хүнийг хайрлаж, хүнд хайрлуулахын сайхныг бишрэх авч хүсэхэд хясахын зовлонг давхар мэдэрч амьдралыг хараамаар болно. Сар наран хүртэл тэдний хайр сэтгэлийг даган хөвж, тэнгэрээс асгарах бороо ч тэр нялхарсан сэтгэлийг нь аргадан тэднийг илбэн таалах мэт хайраар амьсгалсан жаргалтай өдөр хоногууд Батмөнхөд даанч богинохон санагдаж байлаа. Хайранд нялхарсан сэтгэл нь эзгүйрэн хоосорч, хүсэл мөрөөдлийнхөө ганц эзнээс өөрөөс нь ийм үг сонсоно гэж санаагүй түүний зүрх зүсэгдэх мэт болж байлаа. Уйтгар гуниг, цөхрөл гутралдаа автан өдөр хоногуудыг хэрхэн өнгөрч байгааг ч анзааралгүй явсаар сэтгэлийн шаналалаасаа арай ядан салж Батмөнх хөдөө нутгийг зорьжээ. Тэр цагаас хойш Батмөнх эцгийнхээ голомтыг асааж хөдөө нутгийн сайханд сэтгэлээ дэвтээн амьдарч удалгүй эхнэр хоёр хүүхэдтэй болжээ. Гэтэл нэг өдөр түүнд Сараагаас захидал ирэв. Тэрхүү захидалд “Чиний хүүхэд чинь одоо таван нас хүрсэн, нэрийг нь Тулга гэдэг. Энэ хүүхдийг чиний хүүхэд гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Одоо чи мэддэг болж байна. Чи магадгүй итгэхгүй байх л даа, гэхдээ энэ яах аргагүй үнэн юм. Хүү чинь чамайг их дуурайсан, үнэндээ би одоо их аз жаргалтай байгаа. Чамаас ийм том бэлэг авч үлдсэндээ хязгааргүй их баярлаж байгаа. Тэр үед манай эцэг эх намайг чамаас жирэмсэн болох юм бол хүүхдийг чинь авахуулна гэж занаад байхаар нь би айгаад хэнд ч хэлэлгүй, бас чамд ч хэлэлгүй байхаар шийдэж энэ замыг сонгосон юм шүү, уучлаарай. Одоо чи тогтсон амьдралтай, сайхан айл болсон гэдгийг чинь дам сонссон. Ингэж босгосон сайхан амьдралаа одоо яасан ч нурааж болохгүй шүү. Би чамд үнэнийг хэлэх ёстой гэж бодсоор энэ цаг мөчийг хүлээсээр ирсэн юм. Хүүхдүүддээ сайн эцэг, эхнэртээ халамжтай хань нь байгаарай. Есөн сарын есний өдөр хүүгийн чинь төрсөн өдөр. Хэзээ нэгэн цагт, цаг нь ирэхээр хүүг чинь чамд төрсөн өдрөөр нь танилцуулна гэж бодож байгаа ч тэр цаг ирэх болов уу гэж эргэлзэж л байна. Баяртай.
Ийн захидал аваад Батмөнх гүн бодолд дарагдаж өөрийнхөө хүүг харахыг тэсгэлгүй хүссэн ч Сараагийн хэлсэнээр сайхан хань, сайн эцэг байсаар тэрхүү цаг мөчийг хүлээж өнөөдрийг хүрчээ.
…Жил жилийн энэ л өдөр Батмөнхийн сэтгэл гэгэлзэж ийн алсын барааг ширтэхдээ ирэхгүйдээ хэмээн бодох авч битүүхэндээ хүлээсээр байх ажээ. Yр ач нараараа өөрийгөө хүрээлүүлж, өнөр өтгөн жаргалтай амьдарч байгаа ч гэлээ Сараагийнхаа тээсэн өөрийнхөө хүүхдийг үхэхээсээ өмнө нэг харахыг хүсч, энэ бодол биелэнэ гэдэгт итгэсээр байх ажээ.
…Намрын шар наран орчлонг тэр аяар нь гэрэлтүүлж хөдөө нутгийн өнгө үзэсгэлэнг хүмүүний нүднээ улам тод илтгэн гайхуулан байлаа.

Сэтгэгдэлгүй байна