Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

Жинхэнэ эр хүнийг хүссэн бүсгүй

Гандулам найр наадамд дургүй тул гэртээ ном уншаад сууж байхыг илүүд үздэг байв. Харин компанийн захирал нөхөр нь залуухан хүүхэнтэй сууж явснаас хойш наргиан, шуугиан дунд хорвоогийн өдрүүдийг үдэх дуртай болж өөрчлөгджээ. Анхны хайраа нөхөртөө өгч арав гаруй жил өвөрт нь хэвтэхдээ сексийн ханамж таашаал гэдгийг зөвхөн ханиасаа л үзэж эдэлсэн даанч үнэнч гэргий явжээ. Гэтэл эр нөхөр нь өөр хүүхэнд урваж одсоноос хойш ганц үзэх амьдралыг тийм бөглөгдмөл ганцаардал дунд өнгөрөөх нь хэнд хэрэгтэй юм бэ гэсэн харамсал гомдлоор солигдсон байна. Тэгтэл ч түүний хувьд хоёр дахь эр хүн нь маш санамсаргүй учрах нь тэр. Аль арван жилд нэг ангид суралцаж явсан Дэлгэр замын голд гараа өргөөд зогсож байв. Нөхөр нь яваад бараг хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн байсныг хэлэх үү, дөч шүргэж буй бүсгүй хүний ид халуун хүсэл тачаал бадардаг цаг ирснийх үү, эр хүнийг үе үе хүсэмжилдэг яг тэр үеэр улаан зам дээр багын найз нь гараа өргөн зогсож таарчээ. Эхлээд тэд бие биенээ таньсангүй, бараг анзаараагүй гэхэд болно. Харин тэр хойно Гандулам нүдний булангаар хэдэнтээ ажихдаа «Энэ чинь Дэлгэр мөн үү?» гэжээ. Тэгэхэд л дунд сургуулийн номхон даруу зантай Дэлгэр сая түүнийг үзсэн мэт «Пөөх, Гандулам шив дээ» гэж үнэнээсээ дуу алдахад бүсгүйн цээжинд баяр, хүсэл хоёр асан цацарчээ. Хүн үнэнээсээ баярлан дуу алдах гэгч бусдын сэтгэлийг бас баясгадаг юмсанжээ. Бараг хориод жил уулзаагүй ангийн нөхөд зүгээр яаж салах билээ. Тэр өдөр өвгөн багшийн хөдөлмөрийн алдрыг сургууль дээрээ ёслоод жаахан халаалттай явсан Дэлгэр бас ч сэтгэл хөгжсөнийх биз, хамт нэг газар суухыг урихад бүсгүй татгалзсангүй. Өдөр бүр шахам тансаг зоогийн газар, караокед суух болсон Гандуламд эр хүнтэй ганц цагийг өнгөрөөх нь найз хүүхнүүдтэйгээ уйлалдаж, дуулалдаж суухаас илүү сонин байлаа. Гэтэл бүсгүйд нэгэн өвөрмөц гэхээсээ өдөөн хатгасан бодол яг л шувуу шиг нисэн ирээд жиргэв. Энэ бол найзаа гэртээ урих санаа байв. Дэлгэр жаахан эргэлзэж сууснаа зөвшөөрөв. Тэгэхдээ аанай л дуу алдаж «Тэгье л дээ» гэж хэлэхдээ нүдээ ирмэх нь тэр. Энэ дохио Гандуламын сэргэр хоёр мээмний хүрэн товчийг нэг л сониноор чимчигнүүлж орхижээ. Яг тэр өдөр гэрт нь Гандуламаас ондоо хүн байсангүй. Хүү нь аавыгаа дагаж явсан бол охин нь эмээгийндээ хонуутаар очсон цаг таарчээ. Гандулам бэлэн зууш, дарс, ундаа, жимс, чихрээр ширээгээ дүүргэв. Эхний хундага дарсыг тулгахдаа тэд харц мөргөлдөж хэн хэн нь ичиж бишүүрхсэн мэт нүд буруулсан хойноо хоёулаа инээд алджээ. Ер нь тэд ойлголцсон хэрэг. Хоёр дахь хундаганы дараа Дэлгэр ангийн охиныхоо өргөн галбирлаг ташаатай өгзгийг илээд авах үед Гандулам эр хүнийг яасан их шунан хүсч буйгаа мэдрэн биеэ сул тавьж өгөхөд тэдний уруул нийлчихсэн байлаа. Нөхөр нь түүнийг хамгийн сүүлд хэзээ ийм шуналтайгаар озон шимж байсныг бүсгүй санахгүй байв. Эр хүний гар хөхийг нь хэзээ ингэж янаг тачаангуйгаар атган базаж, цамцыг нь тайлаад үнсэн хазласныг ч мартжээ. Хамгийн жаргалтай нь нүцгэн биес хоорондоо ямар их урин шунагаар шүргэлцэн хүрэлцээд эр хүний цэнгэлийг эдлүүлэгч улаан илд өөрийг нь ямархан баяр хөөртэйгээр бүлэн дүрж байгааг бүхий л биеэрээ мэдрэх байв. Ийм л аз жаргалыг Гандулам хүсэн хүлээж байжээ. Дэлгэр чухам цадаж ядрана гэдгийг мэддэггүй эр ажээ. Нөхөр нь Гандуламтай үүлэн борооны ажлыг хийхдээ хэзээ ийм хүчтэй, шуналтай, бас тачаангуй байсан юм бол? Анхны хэдэн жилд л ийм байсан биз ээ. Гандулам хоёрхон цагийн дотор хэдэнтээ бурханы эдлүүлж чадахгүй цэнгэлийг амсахдаа золтой уйлсангүй. Эр хүн гэдэг ийм л тачаангуй, хүчтэй байдгийг ойлгохдоо нөхрөөсөө салсандаа одоо харамсаж шаналахгүй болсноо гэнэтхэн ойлгомогц ихэд гайхав. Эм хүнийг эдлэх шиг эдэлж, цэнгүүлэх шиг цэнгүүлнэ гэдэг ийм байдаг аж. Дэлгэр түүнийг ямар жаргалтайгаар өвтгөж буйг Гандулам ихэд баясан мэдэрчээ. Харин нөхөр нь хэзээ ч ингэж жаргалыг амсуултал өвтгөж байсангүй. Дэлгэрийг явахад Гандулам үүдэн дээрээ хүргэж өгөхдөө хүзүүнд нь зүүгдэж их л шуналтайгаар үнсэв. «Чи ямар чадалтай эр хүн бэ? Жинхэнэ эр хүн гэж чамайг л хэлэх байх» гэж тэр Дэлгэрийг үнэсэж үлгэж байхдаа уйлагнан шивэгнэж байв. Бас Дэлгэртэй янаглахдаа юутай их урин урнаар уйлагнаж гиншиж байснаа санаж ахиад ийм аз жаргалыг энэ эр надад хайрлах болов уу гэсэн бодолд автжээ.
-Чи дахин ирэх үү?
-Ирнээ.
-Өнөөдөр хоночихоод яв л даа.
-Харихгүй бол болохгүй.
-Авгайгаасаа айгаа юу?
-Намайг очтол унтдаггүй юм л даа.
-Чи эхнэртээ их хайртай юм аа даа?
-Хайртай.
-Харин надад?
-Чамд уу? За, би харья.
Дэлгэрийг явсан хойно Гандулам хөглөрсөн хөнжил, дэр бүхий өргөн орон дээрээ үлбийн суугаад маш гомдолтойгоор асгаруулан уйлав. Түүнд жинхэнэ эр хүн, жинхэнэ хайр дурлал, жинхэнэ үнэнч хань учраагүй байсныг ухаарав. Дэлгэр өөр хүнтэй амрагласан ч ханьдаа хайртай жинхэнэ эр хүн байжээ. Гандулам уйлсаар байлаа. Эр хүний мөрөөсөл болсон хөөрхий эмэгтэй нүд нь бөлцийсөн амьтан үүрийн гэгээг цурам ч хийлгүй угтах нь тэр.
Жинхэнэ эр хүнийг хүссэн бүсгүй ийм л байдаг ажээ.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив