1.Та, eeр хэн ч бай хайр дурлал гэдэг тоглоомонд битгий итгэ.
Энэ бол уран зохиол,кино дэлгэцийг л чимдэг хоосон зvйл. Гёте 70 гарчихаад дурласан. Бетховен “Сарны сонат”-аа Дурлалдаа халуурч бичсэн гэж цуурдаг ч эдгээр дэмийрсэн суутнууд бол эр хvнийхээ хувьд тун ч унжгар дорой амьдрах арчаа багатай, донгиодуу гадаад vзэмжийн хувьд бол ямар ч эмэгтэй тоохгvй eрeвдмeeр амьтад байдаг. Yнэндээ хайр дурлал бол тvр зуурын сэтгэгдэл юм. Тодорхой хугацаа eнгeрeхeд энэ сэтгэгдэл нь дуусч амьдарч аж тeрeх хэвийн хэм хэмжээнд орсноор амжиргааны шалгуурыг давахаа байдаг. Уур уцаар vл ойлголцол тахал мэт тарсан гэр бvл vvнээс л бий болдог. Мeнхийн хайр гэж байдаггvй мeнхийн эрх ашиг гэж байдаг. Та ч гэсэн хайрын бурхан хайж бvv гэнэн царайл тvшигтэй тvрийвчтэй сексуальний сайн ханийг л хайж ол. 2. Хэзээ ч битгий хvн чанар гарга. Та тvvний сэтгэлийг бодоод суучихвал ганц хормын шийдвэр таны бvхий л насан туршид чинь хэмлэж та хvнийг eрeвдсeн бус харин хvн таныг хeeрхийлeлтэй амьтан болгон хувиргадаг. Та ямар нэгэн зvйл дээр eeрийгee яллаж болно харин хань ижлээ сонгохын хувьд насан туршдаа eeрийгee ингэж яллаж яавч болохгvй. Бусдад бус eeртee л хvн чанар гаргах хэрэгтэй. 3. eeр зиндааны хvнтэй хэзээ ч битгий суу. Энэ нь мeнгe, оюун санаа,боловсрол, угсаа гарал гэх мэт бvхий л зvйл л хамаатай. Энэ чинь таны тэвчээрийг насан туршид чинь барж дэвжин дээшлэх боломжийг чинь баллаж орхино. Гоё сайхан мeрeeдeл чинь алгуурхан балран нурах болно. Бусад хvмvvсийн дунд ч таны vнэ цэнэ мeнгeний ханш унах шиг аажим доошлох нь гарцаагvй. 4. Таныг vл хvндэлдэг бол бурхан ч бай тvvнтэй хэзээ ч суух тухай бvv бод. Энэ бол эмэгтэй хvний хувьд аймшиг. Эрчvvдийн давруу зан ургаж байгаа мод адил улам улам даамжирсаар тэвчихийн аргагvй болдог. Дээр нь эхний vедээ танд таалагдахын тулд давруу зангаа дарах гэж тун их хичээж байгаа нь тэр шvv дээ. Эрчvvдийн eчvvхэн тeдий муу зан нь гэрлэсний дараа дарьтай торх шиг дvрэлзэн асдаг нь хууль. Иймд eeдгvй зантай эрчvvд гом бие гозон толгой хэвээрээ л vлдэг. Гэрлэхээсээ eмнe эрчvvд муу зангаа хэдэн жил нууж vгvй гэхэд eргeс шиг eчvvхэн болгон тэвчиж ямагт чаддаг. Гэрлэсний дараа дээд хязгаар нь л гэхэд нэгээс хоёр жил тэсвэрлэнэ. Иймд та найз залуугаасаа eчvvхэн тeдий муу зан илчилвэл гэрлэх тухай сайхан бодлоо хая . Хэзээ ч бvv уучил алдаа хэзээ ч засардаггvй харин бvр илvv сэдэрдэг. 5. Яаравчлан хvvхэд бvv гарга. Энэ бол тvvнд тавьсан занга бус харин таны eeртee тавьсан насан туршийн занга болдог. Энэ дэлхий дээр хvvхэдтэй эхнэрээ хаясан эрчvvдийн тоо хаяагvйгээсээ олон. Бас дээр нь эрчvvд тэгтлээ хvvхэд хvсдэг нь тийм ч vнэн зvйл биш. Зvгээр л тэрхэн vедээ танд хайртайгаа нотлох гэж хичээхдээ сайн эцгийн баг eмсдeг. Тvvний ийнхvv хуурамч жvжиглэлээ нотлох гэсэн санаа нь таны насан туршийн чeдeр болохыг та тэвчинэ гэж vv. Тэд хvvхэддээ сайн эцгийн vvргийн дагуу байж чадвал та амтат хvvхэн бус алдарт эх болж тeсeeлeгдeх нь ихэснэ. Ингээд л тэд ямар ч ачаа тээшгvй” хeнжлийн эрвээхэй” зvvдэлж эхэлдэг. Хvvхэд тeрvvлснээр ямар ч асуудал шийддэггvй харин ч асуудлыг сунжруулж салалтыг дагуулдаг. Ахин хэлэхэд энэ бол тvvнд бус eeртee тавьсан занга юм. Хvvхнvvд ээ!!! Бусдад биш зeвхeн eeртee эхэлж хvн чанар гаргацгаая. |
||
|
|
||
|
|
||
1.Та, eeр хэн ч бай хайр дурлал гэдэг тоглоомонд битгий итгэ.
Сэтгэгдэлгүй байна